Аймгийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд боллоо. Уг хуралдаанд аймгийн удирдлагууд, агентлаг, хэлтсийн дарга нар оролцож, цаг үеийн мэдээлэл солилцон, Засаг даргын Тамгын газрын "Олон нийттэй харилцах алба”-аас Засгийн газрын хуралдааны тэмдэглэл танилцуулж, энэ 7 хоногт зохион байгуулагдах ажлуудын талаар товч мэдээлэл өглөө. Аймгийн ЗДТГ-ын, Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс баталсан удирдамжийн дагуу, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Иргэний нийгмийн байгууллагын зөвлөлөөс байгууллага хоорондын хамтын ажиллагааны чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулав.
Шуурхай хуралдааны үеэр Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: Агентлагийн дарга нар ажлаа эрчимжүүлж, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулан, хариуцлагтай, хурдан, шуурхай ажиллахыг анхааруулж, "Нийтийн албан тушаалтнууд нийтийн эрх ашгийг хамгаалах ёстой” гэдгийг онцгойлон дурьдлаа. Мөн газрын тосны чиглэлээр сурч төгссөн, залуусыг ажлын байраар хангах, зохих хууль журмын дагуу мэргэжлийн ангиудад зуучлах ажилд хариуцлагатай хандаж, асуудлыг хурдан шийдвэрлэх, Аймгийн хэмжээнд 2018 онд хийгдэх авто замын зураг төсөв, судалгааны ажлын талаар иргэдэд нээлттэй мэдээллэх, сургууль, цэцэрлэгийн ойр орчимд байрлах замын хурд сааруулагч нь стандартад нийцэж буй эсэх талаар мэргэжлийн байгууллагууд дүгнэлт гаргах, Матад, Халхгол сумын нутаг дэвсгэрт гарсан ой, хээрийн түймрийн галын шалтгаан, хохирлын хэмжээг тогтоож, Бохир усны нүх, траншейны тагийг бэхлэх, хүүхэд унаж, бэртэхээс сэргийлж, хяналт, шалгалт тогтмол явуулж ажиллах зэрэг цаг үеийн шинжтэй асуудлууд болон иргэдээс ирсэн санал, хүсэлтийг харгалзан үзэж, холбогдох агентлагийн дарга, хариуцсан албан тушаалтанд хугацаатай үүрэг даалгаврыг өглөө.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих