Урьд өмнөх жилүүдийг бодвол энэ жил авто замын ажил харьцангуй эрт
эхэлсэнд иргэд баяртай байгаа. Эдгээр замын ажлуудын чанар, үр дүнг
мэргэжлийн комисс хүлээн авсны дараа л хэлэх боломжтой болно. Гэтэл
манай аймагт автозамын мэргэжлийн хяналтын улсын байцаагч гэж байдаггүй
аж. Харин Хэнтий аймагт зүүн бүсийн автозамын байцаагч ажиллдаг бөгөөд
манай аймгийн асуудлыг хамаардаг байна. Өөрийн аймгийнхаа замын
компаниудын ажлыг мэргэжлийн үүднээс хянаж шалгадаг, норм стандартыг нь
сахиулдаг, шаардлага тавих хүнгүйгээс болоод өнгөрсөн хугацаанд энэ олон
"халтуурны зам” тавигдсан байж ч болох юм.
Иймээс аймгийн удирдлагууд МХЕГ-т хандан автозамын улсын байцаагчтай болгох хүсэлт тавьсан байна. Үүний дагуу 2014 оны 5-6-р сарын хооронд МХЕГ-аас автозамын улсын байцаагч Дорнод аймагт ирж ажиллан автозамын өнөөгийн байдалд дүгнэлт гаргахаар болжээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих