Дэлхийн попын хаан агсан Майкл Жексоны "Сарны алхаа”-гаа анх алхсан гутлыг Калифорни мужид дуудлага худалдаагаар зарах гэж байна. Орон нутгийн мэдээллийн агентлаг энэ тухай мэдээлсэн аж.
Майкл Жексоны "Сарны алхаа"-г анх хийсэн гутал нь Florsheim Imperial компаний үйлдвэрлэсэн хар арьсан гутал юм. Попын хаан Billie Jean-ийн дууг танилцуулах бэлтгэлийн үеэр уг гутлыг өмсчээ. Нэг гутал дээр нь "Michel #2" гэсэн тусгай тэмдэгтэй байна.
Майкл Жексоны хувцастай хамт Leicester Wilson нарын олон алдартай бүжигчин хамт байжээ. Дуудлага худалдаа 5-р сарын 26-нд болно.
Энэхүү гутлын анхны үнэ нь 5 мянган доллараас эхэлнэ гэдгийг тэмдэглэжээ. Майкл Жексон нас барснаас хойш 2017 онд хамгийн баян оддын жагсаалтад дахин оржээ. Түүний нэр, брэнд, компаниуд жилдээ хэдэн арван сая долларын орлого олдог байна.
М.Баяр
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих