Өнөөдөр засгийн газрын хуралдааны шийдвэрээр "Халх гол” төслийг хэрэгжүүлэх хугацаа дууссан тул төслийн нэгжийг татан буулгалаа.
"Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан газарт хууль зөрчин, газрыг давхардуулж олгосон шийдвэрүүдийг цуцлахыг салбарын сайдад даалгав.
Бүсийн захиргааны өмнөх захирал дээрх бүс нутагт 24 аж ахуйн нэгжид 317 мянга гаруй га талбай хуваарилан гэрчилгээ олгосон байна. Ингэхдээ энэ бүсэд газар эзэмшиж, ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулах, эсвэл дуудлага худалдаа явуулж олгоно гэсэн заалтыг илт зөрчсөн нь аудитын дүгнэлтээр илэрчээ.
Мөн Халх гол сумын Засаг дарга, орлогчоор ажиллаж байсан хүмүүс ч их хэмжээний газрыг дур мэдэн нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд олон жилийн хугацаатай ашиглуулж, улсын тусгай хэрэгцээний газрыг олгосон байна.
БНСУ-ын КОИКА байгууллага төслийн хүрээнд "Мал аж ахуй, газар тариалан хосолсон загвар аж ахуй”-г гурван жилийн хугацаанд барьж гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байсан юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам цаашид энэ загвар аж ахуйг эрчимжсэн мал аж ахуй, орчин үеийн газар тариалангийн үйлдвэрлэл, судалгаа шинжилгээ, сургалтын бааз хэлбэрээр хөгжүүлэхээр төлөвлөж байна.
Б.Эрмүүн | GoGo.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих