"Алтан овоо минь Даригангын талд дүнхийн байдаг хайрхан боловч эзэн нь төгс гэгээрч бурхны хутгийг олсон Гурван мэлмийтэй ,ширвээ сахалтай ,ширүүн дүртэй ган илдтэй ,цагаан саарал зүсмийн ажнай хүлэгтэй бурхан оршдог гэнэ лээ. Эрт дээр үед Жагарын оронд ном сурахаар монгол залуус оддог байжээ.Тэр үед Даригангаас ч баньд нар явдаг байжээ. Тэр орны дацан номын хурлын дэг жаягаар хурал ном эхлэх цагаас хожимдсон баньд нарыг хурлын гэсгүй хүнд төмөр бэрээгээр дэлсэхэд ,цогмодоход , тэгж цохиулсан хүн тэр дороо нам ундаг байжээ. Нэг удаа манай Даригангын нэг банди хурлаас хожимдоод ороход нь гэсгүй хүрээд иржээ. За би өнгөрчээ гээд "Алтан овоогоо сэтгэлдээ дуудаж гүн сүсгээр залбирч суусан" гэнэ.Гэсгүй ч төмөр бэрээгээ далайж , далайж буулгасангүй яваад өгчээ.Лам хуваргууд урьд ийм явдал тохиолдож байгаагүй тул ихэд гайхжээ.Хамба лам гэсгүйг дуудан учрыг лавлавал: Цагаан саарал хүлэгтэй ,гурван мэлмийтэй ,ширвээ сахалтай ,баатар эр далайсан илдээ суга руу сүлбэх гээд болсонгүй "гэжээ.Ингээд тэр баньдийн амь аврагдсан юм гэнэ лээ. "Миний хүү Алтан овоондоо сайн сүжиглэж яваарай... Эзэн нь ид шидтэй бурхан юм болохоор хаа ч явсан илт тусыг үзүүлдэг юм гэнэ лээ шүү " гэж захиж билээ .
С. Лувсанноров гуайн эмхтгэл
" Арван цагаан буян дэлгэрсэн Алтан Дарьганга нутгийнхан" номноос.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27250
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих