
Тавдугаар сарын 21-ний байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.0 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.6 хувиар буурсан байв.
Махны дундаж үнэ: Тавдугаар сарын 21-ний байдлаар үхрийн ястай махны үнэ өмнөх сарынхаас 3.0 хувь, ямааны мах 2.3 хувь, үхрийн цул мах 1.9 хувь, адууны мах 1.7 хувиар өссөн бол хонины ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхоос хонины ястай махны үнэ 4.0 хувь, адууны махны үнэ 1.3 хувь, үхрийн ястай болон цул махны үнэ тус бүр 0.3 хувиар буурсан бол ямааны махны үнэ өөрчлөлтгүй байна. Тавдугаар сарын 21-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7630 төгрөг, үхрийн /ястай/ мах 8625 төгрөг, үхрийн цул мах 10665 төгрөг, адууны мах 6710 төгрөг, ямааны мах 5780 төгрөгийн үнэтэй байв
Гурилын үнэ: Тавдугаар сарын 21-ний байдлаар дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 0.9 хувь, дээд зэргийн савласан гурил өмнөх сарынхаас 2.6 хувь, 1-р зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 11.3 хувь, өмнөх 7 хоногийнхоос 0.6 хувь, 2-р зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 6.6 хувиар өссөн байна.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Тавдугаар сарын 21-ний байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Харин элсэн чихэр өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байлаа
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Тавдугаар сарын 21-ний байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад луувангийн үнэ 8.6 хувь, байцааны үнэ 3.8 хувь, манжингийн үнэ 0.9 хувь, төмсний үнэ 0.5 хувиар өсч, сонгины үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхоос төмсний үнэ 3.9 хувиар буурч, луувангийн үнэ 7.4 хувиар өссөн бол бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байлаа.
Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Тавдугаар сарын 21-ний байдлаар өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.4 хувь, задгай сүүний үнэ 4.3 хувиар буурч, "Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 5.5 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос "Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 3.8 хувь, задгай сүүний үнэ 3.3 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 2.5 хувиар буурлаа. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй, өндөгний үнэ өмнөх сарынхаас 2.5 хувь, өмнөх 7 хоногийнхоос 1.2 хувиар буурч, цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих