2017 оны нэгдүгээр ээлжээр цэргийн албанд татагдан, албаа нэр төртэй хаагаад ирж буй залуусыг аймгийн удирдлагууд угтан авах ёслолын ажиллагаа Тусгаар тогтнолын талбайд өнөөдөр 2018 оны 05 дугаар сарын 01-ны өдөр боллоо. Арга хэмжээнд аймгийн Батлан хамгаалах газрын дарга бөгөөд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн цэрэг татлагын товчоо, аймгийн ЗДТГ-ын цэргийн штабын дарга О.Ганзориг, сумдын цэрэг татлагын товчооны дарга нар оролцлоо. Арга хэмжээний үеэр аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас цэргийн албаа амжилттай хаагаад ирж буй залууст зарлагдсан ажлын байр, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлаар зөвлөгөө мэдээллийг өгч ажиллалаа. Мөн хөгжимт драмын театрын уран бүтээлчид цэрэг, эх орны сэдэвтэй уран бүтээлээр ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм. Яг нэг жилийн өмнө энэхүү талбай дээрээс аймгийн удирдлагууд цэргүүдээ цагаан сүүний дээж амсуулан үдэн гаргаж байсан бол өнөөдөр хүндэтгэн угтан авч байна. Манай аймаг өнгөрсөн жилээс эхлэн цэрэгт үдэн гаргах, мөн угтан авах ёслолын арга хэмжээг уламжлал болон зохион байгуулж байгаа бөгөөд маргааш өглөө буюу 2018 оны 05 дугаар сарын 02-ны өглөө 8 цагт цэргийн албанд тэнцсэн залуусаа Тусгаар тогтнолын талбайгаас үдэн гаргах юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27297
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих