Лхагва гарагт буюу өчигдөр болсон Малайзын парламентын доод танхимын сонгуульд тус улсын Ерөнхий сайд асан Махатхир Мохамадын тэргүүлсэн сөрөг хүчний намуудын эвсэл ялсан тухай "Ройтерс” агентлаг мэдээллээ.
Ингэснээр Малайзын эрх баригч Үндэсний фронтын эвсэл төрийн эрхийг анх удаагаа сөрөг хүчинд шилжүүлэн өгөхөөр болж байна. Тус нам нь 1957 онд тусгаар тогтносноос нь хойш Малайзыг дангаар удирдсаар ирсэн юм.
Тус улсын СЕХ-ны мэдэгдсэнээр, Ерөнхий сайд асан Махатхирын тэргүүлж буй сөрөг хүчний намуудын Найдварын эвсэл парламентын 222 суудлын 113-ыг нь авч чаджээ. Өдгөө 92 настай Махатхир Мохамад нь тус улсын шинэ ерөнхий сайд болох нь үндсэндээ тодорхой байна.
Харин одоогийн Ерөнхий сайд Нажиб Разакийн эрх баригч Үндэсний фронтын эвсэл 79 суудал авсан бол үлдсэн 30 суудлыг бусад нам авсан байна.
Сонгуулийн кампанит ажлын үеэр Махатхирын эвслийнхэн Нажиб Разакийг "авлигач” гэж шүүмжилж байжээ. Махатхирын эвслийг хотын иргэд голдуу дэмжсэн байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27347
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих