БНХАУ-ын Хөлөнбуйр хот болон Дорнод аймгийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй оюутан солилцооны хөтөлбөрийн дагуу 2018 оны 09 дүгээр сараас эхлэн Хайлаар хотын Хөлөнбуйр дээд сургуулийн Хятад хэлний бэлтгэл ангид 2 жил хүртэлх хугацаанд Дорнод аймгаас 10 оюутан суралцуулна.
Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид, оюутан, залуучууд 18-аас дээш насны иргэд суралцах боломжтой бөгөөд Хятад хэлний бэлтгэлд суралцсан гэрчилгээтэй төгсөх юм.
Тус сургуульд суралцахыг хүсэгчид дараах материалыг бүрдүүлэн 2018 оны 05 дугаар сарын 31-ний дотор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 206 тоотод ирж бүртгүүлнэ үү.
Нэг. Хөлөнбуйр дээд сургуульд гадаад оюутны суралцах зардлын мэдээлэл:
- Дорнод аймаг болон Хөлөнбуйр хотын хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлнө.
- Сурах бичгийн төлбөр 200 юань /1 жилийн/
- Даатгалын хураамж 50 юань /1 жилийн/
- Оршин суух зөвшөөрлийн төлбөр 830 юань /1 жилийн/
- Эмнэлгийн үзлэг, шинжилгээний төлбөр 400 юань /1 жилийн/
- Дотуур байрны төлбөр:
- Гадаад оюутны дотуур байрны төлбөр 3600 юань /1 жилийн/
- Оюутны нийтийн дотуур байр төлбөргүй
Хоёр. Хөлөнбуйр дээд сургуульд элсэн суралцахад бүрдүүлэх материал:
- Гадаад паспортын хуулбар /хүчинтэй хугацааг анхаарах/
- Хувь хүний товч намтар /монгол, хятад хэлээр/
- Эрүүл мэндийн шинжилгээний бичиг /монгол, хятад хэлээр/
- Боловсролын гэрчилгээ, үнэмлэхийн хуулбар /монгол, хятад хэлээр орчуулах, нотариатаар батлуулсан байх/
- Хөлөнбуйр дээд сургуульд гадаад оюутны элсэн суралцах өргөдөл /өргөдлийн маягтыг бүртгүүлэхээр ирэхдээ бөглөнө/
- Чээж зураг /¾ хэмжээтэй/- 4 хувь
Дэлгэрэнгүй мэдээллийг 88084034 дугаараас лавлана уу.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих