Өнөөдөр Дорнод аймгийн 80 мянга дахь иргэн мэндэлж, Дорнодчууд бидэнд баярт үйл явдал тохиолоо.
БОЭТ-ийн Төрөх тасагт 2018 оны 05 сарын 10-ны 09:12 цагт Сэргэлэн сумын 2 дугаар багийн харьяат Долгорсүрэнгийн Эрдэнэсувд эсэн мэнд амаржиж, Дорнод аймгийн 80 мянга дахь иргэнийг төрүүллээ.
Түүхэнд нэрээ үлдээх бяцхан иргэн маань залуу гэр бүл Будсүрэнгийн Мягмарын 3 дахь хүү болон мэндэлж, ээждээ Дархан бэр хэмээх цол дуудан, Дорнод аймгийн 80 мянга дахь иргэн, 2018 онд төрсөн 700 дахь хүүхэд болон мэндэлсэн нь давхар давхар билэгшээлтэй юм.
Хүүг Д.Саранцэцэг эмчтэй баг эх барьсан бөгөөд эх, хүүгийн биеийн байдал сайн байна.
10-ны өдөр одоогийн байдлаар 5 хүүхэд мэндлээд байна. Өнөөдөр төрсөн бүх хүүхдийг 80 мянга дахь иргэний үе чацуутнаар тодруулах аж.
80 мянга дахь иргэнд батламж, хадгаламж бүхий мөнгөн урамшуулал олгон, алдаршуулж, үе чацуутнуудыг мөн батламжлах ажээ.
Энэ талаар өнөөдөр 17:00 цагт 80 мянга дахь иргэнийг тодруулах ажлын хэсэг мэдэгдэж, журмын дагуу тодруулсан аргачлал, судалгаа, тоо баримтыг баталгаажуулан, аймгийн Засаг даргад хүлээлгэн өглөө.
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: "Шороон нохой жилийн, хаврын адаг сарын 25-ны хар бар өдөр Дорнод аймгийн 80 мянга дахь иргэн мэндэлсэнд ихэд бэлэгшээж байна. Аймгийнхаа 80 мянга дахь иргэн, үе чацуутан нарт нь эрүүл энх, саруул сайхныг хүсэн ерөөж, эх барьсан эмч, сувилагч болон БОЭТ, Сэргэлэн сумын Эрүүл мэндийн төвийн хамт олонд талархал илэрхийлье

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих