Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гаригийг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон, улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Энэхүү уламжлалын дагуу байгалийн унаган төрхийг хадгалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, өсвөр үе, залуучуудад эх дэлхийгээ хайрлан хамгаалах, газар нутгаараа бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр аймгийн хэмжээнд зохион байгуулна.
Иймд албан байгууллага, аж ахуй нэгж, иргэд идэвхи санаачлагатай оролцож, өдрөөс өдөрт доройтож буй унаган байгаль, эх дэлхийгээ нөхөн сэргээх гэгээн үйлсэд бүх нийтээрээ сэтгэл гаргаж оролцохыг уриалж байна.
"Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн нээлтийн үйл ажиллагаа:
2018.05.12-ны өдрийн 10 цагт "Найрамдал парк”-д болно.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих