Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 5 дугаар хуралдаанаар батлагдсан "Нэг голын хүүхдүүд" төслийн хүрээнд хүүхдүүдийг гол усаа хайрлан хамгаалах үзлийг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулсан "Хэрлэн голын үнэ цэнэ" гар зураг, "Ус бидний амьдралд" зохион бичлэгийн уралдааны бүтээлийн үзэсгэлэнг аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Буйр нуур-Мэнэнгийн талын сав газрын захиргаа хамтран 5 дугаар сарын 10-ны өдөр аймгийн Төв номын санд зохион байгууллаа.
Үйл ажиллагаанд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Э.Жавхлан, Боловсрол, соёл урлагийн газрын дарга А.Нансалмаа нар оролцож эх нутагаа хайрлан хамгаалах, гол усаа хүндэтгэн дээдлэх, чандмань болсон усаа хайрлах үйлст нэгдэн уралдаанд оролцсон болон уралдаанд оролцсон оролцогчдын бүтээлтэй танилцсан ЕБС-ийн сурагчдад талархал илэрхийлж, амжилт хүслээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих