Ижийд чинь юу гэж хэлэх юм бэ, ийм байж яаж болдог юм бэ дээ, Ээгий минь. Орчлонд хамгийн дөлгөөн, хамгийн хүлээцтэй, хамгийн зөөлөн нь чи билээ. Эцгийн минь алтан шарил дээр чи л зогсож, Ээжийг минь аргадан аргадан чи л золгож, эвтэй эвгүйн дунд чи л зөөллөж, энэ үзүүрээс тэр үзүүрийг хүртэл чи л алдалж зогсдог байсан. Чиний дэргэд нөхөд ми нь уулзаж, чиний дэргэд нөмөр түшиг хайж суудаг байсан. Уйлж дуулахад минь уурлаж хашгирхад минь, уул шиг, уул шиг чи л халхалж суусан, САЙХАН АНД МИНЬ. Нутаг нутгаараа ирж очиж, ижий ижийдээ очиж золгодог байлаа, ГЭГЭЭН ДУУЛАЛТ МИНЬ. Нутгаа санаад хичээлээ тасласан тухай, нулимстай сэрээд аавыгаа хачин их санасан тухай чи л ирж ярьсан. Сэтгэлд гуниг тороод нэг дуугаа оройжин дуулж, сэмэрсэн тэрлэгний энгэр шиг орчлонд нэг нэг шинэ дуу зохиож өгсөн сөн. Хөөрхөн дүү нараа хөтлөн гүйлдэж, хөвүүдээ хамт өсгөсөн сөн. Хаана юуг дутуу үлдээв ээ, бид. Уулаа гэж би чамайг зэмлээд уурлалаа гэж чи намайг аргадаад уудамхан орчлон хавчсан биш уйлж дуулаад сууж л байхгүй дээ. Олон олон нөхөд минь тогоруун цуваа шиг буцаж байна даа, он цаг ийм гунигтай бил үү Анд минь ...
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27378
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих