"B” продакшны уран бүтээлчид энэ
жилийн уран бүтээлийн нээлт болгон өнөөдөр "Влю скай” цамхагийн Топаз
танхимд хэвлэлийн хурал хийлээ.
Тус продакшны захирал, дуучин Д.Болд "Бид 4” хамтлагийн анхны цомог, Гурван охин хамтлагийн "Хурдлах тусам”, өөрийн "Хувцсаа тайчаад шид” зэрэг цомог өлгийдөн авснаа танилцуулав.
Шинэ цомгуудыг БНСУ-д үйлдвэрлэж, хөгжмийн тохируулгыг ОХУ-ын Москва хот дахь "Vivo” рекордст хийж гүйцэтгэсэн учир хөгжмийн чанар, дуугаралтын хувьд мэргэжлийн өндөр түвшинд бүтээснийг онцолсон юм. Мөн шинэ өнгө төрх, эрч хүчтэй бүтээлүүд багтааснаараа өмнөх цомгуудаас онцлог, чанартай цөөн тооны уран бүтээлийг чухалчилсан гэж байв.
Хайртай", "Оройтоогүй" зэрэг дуугаа сонсогчдод хүргэсэн "Бид 4" хамтлагийн анхны цомгийн бичлэгийг "White Arch" студид бичүүлжээ. Харин түүний бие даасан 11 дэх цомогт долоон дуу багтсан байна.
Хэвлэлийн хурлын үеэр "Бид 4” хамтлаг "Оройтоогүй”, "Гурван охин” хамтлаг "Удахгүй чи надаас” зэрэг шинэ уран бүтээлээ дуулж сонирхуулав.
Эдгээр шинэ цомгийг "Hi-Fi” хөгжмийн сүлжээ дэлгүүрээр худалдаалах юм.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих