Самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 05-р сарын 10-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол улсаа төлөөлөн Дорнод аймгаас анх удаа тамирчид оролцож медальтай тамирчид төрөн гарлаа. Тэмцээнд Биеийн тамир, спортын газрын бөхийн дасгалжуулагч МУСМ Б.Талынбүүвэйгийн шавь А.Хатансайхан нь залуучуудын 57 кг-ийн жинд алтан медаль, 48 кг-ийн жинд Б.Өлзийбаяр мөнгөн медаль, насанд хүрэгчдийн 90 кг-ийн жинд Р.Анхбаатар алтан медаль, байлдааны самбо төрөлд 57кг-ийн жинд Г.Баяндүүрэн хүрэл мeдаль тус тус хүртсэн. Дасгалжуулагч, тамирчиддаа спортын өндөр амжилт хүсэн ерөөж, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нь амжилт хүсье.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27382
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих