Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын "Удирдах ажилтан”-ны сургалт, семинар өнөөдөр буюу 05 дугаар сарын 15-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд эхэллээ. Уг сургалтын нээлтэд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Засаг даргын орлогч Ч.Ганбат, "Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих төсөл 2”-ын удирдагч Дэвид Пеирсон, Политехник коллежийн захирал Д.Энхжаргал болон бусад холбогдох агентлаг, хэлтсийн удирдлагууд оролцлоо.
Монгол Улсын хэмжээнд хөдөө, орон нутгийн эдийн засаг, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулах, хүнсний ногоо, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын МБС-ын шилдэг туршлагуудыг олж илрүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд үндэсний болон бүс, орон нутгийн түвшинд оролцогч талуудад дэмжлэг үзүүлэхэд энэхүү төсөл чиглэгдэж байгаа аж.
https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/05/Picture2-300x200.jpg 300w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/05/Picture2-768x513.jpg 768w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/05/Picture2-629x420.jpg 629w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/05/Picture2-537x360.jpg 537w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/05/Picture2-640x428.jpg 640w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/05/Picture2-681x455.jpg 681w" sizes="(max-width: 868px) 100vw, 868px" style="box-sizing: border-box; border-width: 0px; border-style: initial; display: inline-block; max-width: 100%; height: auto; margin-top: 0px; transition: transform 0.5s ease, opacity 0.3s cubic-bezier(0.39, 0.76, 0.51, 0.56) 0s; opacity: 0; transform: scale(0.95); margin-bottom: 0px;" />
Түүнчлэн Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй "Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих төсөл 2”-ын хүрээнд мал аж ахуй, хүнс, хүнсний ногоо, хөнгөн үйлдвэрийн салбарын 250 гаруй туршлагаас шилдэг 5 туршлага тодруулсан бөгөөд Дорнод аймгийн багш нарын үйл ажиллагааг дэмжих, харилцан туршлага солилцох, хамтран ажиллах зорилго бүхий "Багш солилцоо” хөтөлбөр, суралцагчдын эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх, багаар ажиллах чадавхийг нэмэгдүүлэх "Сурагчийн хоршоо” туршлага тус тус шалгарч, улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэлт хийгдэж байна.
Дашрамд дурьдахад Дорнод аймаг дахь Политехник коллеж нь өнгөрсөн 2017 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, "Оюутолгой” ХХК, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хамтарсан 3D төсөлтэй хамтран ажиллаж, МБСБ-ууд дундаас анхлан "Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо олон улсын OHSAS 18001:2007 стандартыг хэрэгжүүлэгч байгууллага”-аар батламжлагдсан юм.
https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/05/Picture3-300x194.jpg 300w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/05/Picture3-768x496.jpg 768w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/05/Picture3-650x420.jpg 650w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/05/Picture3-341x220.jpg 341w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/05/Picture3-640x413.jpg 640w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/05/Picture3-681x440.jpg 681w" sizes="(max-width: 813px) 100vw, 813px" style="box-sizing: border-box; border-width: 0px; border-style: initial; display: inline-block; max-width: 100%; height: auto; margin-top: 0px; transition: transform 0.5s ease, opacity 0.3s cubic-bezier(0.39, 0.76, 0.51, 0.56) 0s; opacity: 0; transform: scale(0.95); margin-bottom: 0px;" />
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих