Хүүхдүүдэд байгаль орчноо хайрлах, хамгаалах үзэл төлөвшүүлэх зорилгоор "Нэг голын хүүхдүүд төслийн хүрээнд аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад нээлттэй хичээлийг явууллаа. 11-р сургуулийн нээлттэй хичээлд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл оролцсон юм. Тус сургуулийн 6а ангийн сурагчдад түүх, нийгмийн ухааны багш М.Сарангарав байгал эх дэлхий, уул ус, гол мөрнөө хайрлан хамгаалах сэдвээр нээлттэй хичээлийг явуулж, сурагчидтай харилцан ярилцлаа. Сурагчид хичээлд идэвхтэй оролцож, багшийн асуусан асуултад нээлттэй хариулж байгаль орчноо хайрлан хамгаалах талаарх мэдлэгээ нэмэгдүүллээ. Нээлттэй хичээл Хэрлэн сумын 1, 2, 5, 8, 11, 12 дүгээр сургууль, Шинэ хөгжил сургууль, Хан-Уул цогцолбор сургууль, болон аймгийн Баянтүмэн, Булган, Чойбалсан, Хөлөнбуйр сумын ЕБС-ын сургуулиудад зохион байгуулагдсан юм.
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27400
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих