ВАШИНГТОН. /Ёнхап/. АНУ-ын автомашин үйлдвэрлэгч "General Motors” ("GM") компани БНСУ-д борлуулсан 2004-2008 оны Aveo, Optra загварын 218 мянган машиныг үйлдвэртээ эргүүлэн татах шийдвэр гаргажээ.
АНУ-ын Хурдны замын хөдөлгөөний аюулгүй байдлын газраас(NHTSA) дээрх загваруудын машины холын гэрэл нь хэт халснаас машинд гал гарах эрсдэлтэй болохыг олж тогтоосон учир "GM” дээрх загварын машинуудыг эргүүлэн татах болжээ. "GM” компанийн БНСУ дахь "Daewoo” автомашины үйлдвэрийн хэд хэдэн машинд дээрх шалтгааны улмаас гал гарсан байна. "GM” компани энэ он гарсаар зах зээлээс нийт 13 сая 600 мянган автомашин эргүүлэн татаад байна.
А.Цацралт
montsame
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих