Хилийнх нь боомтонд ирлээ
Торгон хилийн эмзэгхэн зурвасны цаана
Тортог суугаагүй эх орны минь сэжүүр
Амаржих гэж байгаа эхийн хормой шиг намайг
Алтанхан харганатай толгод нь өндөлзөнхөн байнаа
Ай мөн сайхнХилийн эрхэм түшмэл
Хээмсэгхэн ширтэж хуудас тараана
Асуулт бүхэн нь хариулт нэхсэн түүн дээр
Аль улсын иргэн болох...гэж асуусан байна "Монгол" гэж
Зургаан хана шиг үсгийг
Зурхайн хөх тэнгэрээс доош нь урсгаж бичлээ
Монголд хэдий хугацаагаар суух...гэж бас асууж байна Yхтлээ суунаа
Yхсэн хойно сүнс минь хүртэл Монголын харъяат гэж бичлээ
Зарах юм байна уу гэсэн хүмүүс
Завсраар нь бас гүйлдэнэ
Мохоо хутга шиг нь
Монголоо зарах уу гэх шиг сэрдхийлгэнэ
Yгүй дээ
Хардаг нүд гэмээнэ
Цавчихыг нь мартаж өмгөөлсөн
Хальдаг амь гэмээнэ
Yхэхийг нь мартаж өмөөрсөн
Нутгаа өгснөөс үхсэн минь дээр гэж цус нь буцалсан
Нумын хөвч аагтай илдний үр садыг Монгол гэдэг юм
Нуугаад байхад цухалзаад байгаа санаагаа ав
Нутаг руу минь унагасан
Нүдээ ав
Өвгөд минь ясаа дор нь ивсэн
"Өндөр" эх оронд минь санаархваас
Заяа чинь дутна аа...
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих