Жил бүрийн 5 дугаар сарын 18-ны өдөр олон улсын музейчдын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу өнөөдөр 05 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн музейн хамт олон "Өргөн харилцаатай Музей, шинэ хандлага, шинэ олон нийт” уриан доор музейчдын баярын арга хэмжээг 15 дахь жилдээ зохион байгуулж байна. Уг арга хэмжээний нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл болон холбогдох агентлаг, хэлтсийн удирдлагууд, сумдын соёлын төвийн эрхлэгч нар оролцлоо.
Мөн энэ үеэр музейн хамт олон "Чойбалсан хотын түүх, соёлын дурсгалууд” хэмээх шинэхэн номоо өлгийдөн авч, уншигчдынхаа гар дээр хүргэж байна. Түүнлэн аймаг, орон нутгийн зүгээс соёл урлагийн мэргэжлийн байгууллагуудын оруулах хувь нэмэр, үр ашгийг өсгөх, соёлын бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор "Аймгийн соёл урлагийн салбарыг дэмжих хөтөлбөр”-ийг боловсруулан, соёлын өвүүдийг хадгалж, хамгаалах талаар санаачлага гарган ажиллаж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих