Ахмад настны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.3, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.4.5, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 09 дүгээр тогтоолоор батлагдсан "Ахмадын ачлал” хөтөлбөр, аймгийн Засаг даргын А/55 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 05 дугаар сарын 21-ний өдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хурлын танхимд Алдарт эхийн одонтой, олон хүүхэд төрүүлж өсгөсөн ахмад настнуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтад аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Э.Жавхлан, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын дарга Н.Мөнхгэрэл, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа нар оролцлоо. Энэхүү арга хэмжээнд Дорнод аймгийн 13 сумын ахмадын төлөөлөл, Хэрлэн сумын 1,4,9,10 багийн ахмадын төлөөллөөс бүрдсэн нийт 20 ахмад оролцож, нийгэм, цаг үе, хүүхэд, залуучуудын харилцаа, уялдаа холбоог сайжруулах талаар санал, бодлоо хуваалцлаа.Ахмад настнуудын зүгээс архидалт, гэр бүлийн орчин дахь буруу хүмүүжил, ажил хөдөлмөрийн амт мэдэхгүй өсч, өндийж буй хүүхэд, багачуудын сэтгэхүйн талаар сэтгэл эмзэглэж явдагаа нуулгүй хэлж байлаа. Мөн аймгийн хэмжээнд тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар үнэт зөвлөгөгөө, алтан сургаалиа харамгүй хайрлаж, ахмадуудын үгийг залуу хойч үе, төрийн байгууллагуудад хүргэх сайхан арга хэмжээг тогтмол зохион байгуулж ажилладаг удирдлагууддаа талархаж буйгаа уулзалтын үеэр дурьдлаа. Өмнөх сард аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт зохион байгуулсан "Ахмадаа сонсох өдөр”-ийн арга хэмжээнд газар тариалангийн салбарын ахмадууд оролцсон бөгөөд сар бүрийн уулзалтаас гарч буй санал, зөвлөмжүүдийг холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлан, зохих арга хэмжээг шат шатандаа авч, бодлогын түвшинд хэрэгжүүлэн ажиллаж байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27447
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих