Дорнод аймгийн нутаг нэлэнхүйдээ хуурайшилт их байгаа учраас "Онон-Бороо” экспедиц цаг агаарт зориудаар нөлөөлөх ажиллагааг явуулж байна. Яг одоогийн байдлаар Матад суманд хур тунадас нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа юм.
Тус аймгийн дийлэнх суманд түймрийн эрсдэл нэн аюултай хэмжээнд хүрчээ. Тиймээс цаг агаарт нөлөөлж бороо оруулах ажлыг эрчимтэй явуулахад анхаарч байна.
УЦУОШГ-аас хуурайшилтын зэрэглэлээр тооцоолсон түймрийн эрсдлийн үнэлгээгээр Чойбалсан, Матад сум орчмоор аюул бага, Цагаа-Овоо болон Халх голын сав нутгаар дунд, Чулуунхороот сумын нутаг түймрийн эрсдэл их буюу аюултай зэрэглэлд багтжээ. Бусад сумын нутгаар эрсдэл нэн их, нэн аюултай хэмжээнд хүрээд байгаа юм.

Д.Дэлгэрмаа
montsame.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27452
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих