Манайд хүүхдээ зодож шийтгэвэл хариуцлага хүлээлгэдэг хууль бий. Бага насандаа эцэг эхээрээ байнга шүүмжлүүлж, загнуулж, зодуулж өссөн хүүхэд ноомой, өөрийгөө илэрхийлэх чадваргүй, бусдыг хайрлах сэтгэлгүй хүн болж төлөвшдөг байна.
Хүүхэдтэй нас насныхан онцлогийг ойлгож харилцах нь чухал юм. Аав ээжүүдийн алсын зорилго нь хүүхдээ сайн хүн болгох. Гэтэл холын зорилгоо аар саарын үл ойлголцлоос болж мартчихдаг. Ингэж болохгүй, тэгэж болохгүй гэх мэтээр хорьж эхэлдэг. Тэд хүүхдээ том болоод юмны цаад наадахыг ойлгодог болоод ирэхээр сайн харилцана гэдэг. Харамсалтай нь тэр үед нь хожимдсон байдаг.
Гурав дөрвөн настнуудын хувьд нэг том онцлог бол гэвэл маш их айдастай байдаг. Зохиомол айдас төрдөг үе. Гэтэл энэ насныханд аав ээж нь "Үгэнд орохгүй бол цагдаа аваад явна” "Мангаст өгнө шүү” гэх мэтээр айлгадаг. Айдастай зорилгоо хэлж ойлгуулж чаддаггүй болох эхлэлийг нь тавьж байгаа хэрэг.
Өсвөр нас бол хүний өсөлт бойжилт, сэтгэл санааны хувьд хамгийн чухал, хэцүү үеүдийн нэг. Магадгүй хамгийн хэцүү нь байж мэднэ. Энэ үед хүүхдүүдийн бие физиологи, сэтгэлзүй, харилцаа хандлага гэх мэт зүйлсд гэнэтийн өөрчлөлтүүд гарч, олон асуудлуудтай нүүр тулгардаг.
Японы нэг сэтгэлзүйч бүдэрч унахад хүртэл хүүхдэд сэтгэлзүйн тусламж хэрэгтэй гэж ярьж байсан удаатай. Хүүхдийн тань хайртай амьтан үхчихлээ гэж бодьё. Энэ тохиолдолд аав ээжүүд өөр амьтан авч өгье гэх мэтээр ханддаг. Хамтдаа гашуудах нь хамгийн зөв арга юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих