Таиландын арми 5-р сарын 22-ны орой төрийн эргэлт хийж, хөл хорио
тогтоолоо. Зэвсэгт хүчний тэргүүн, генерал Прают Чан Оча үндэсний
телевизээр мэдэгдэл хийж, цэргийнхэн төрийн эрхийг авсан талаар
мэдээллээ.
"Улс даяар дэг журам тогтоож, шаардлагатай улстөрийн өөрчлөлтийг
хийнэ. Үүнийг Энхийн үндэсний хороо хариуцаж гүйцэтгэнэ” гэж тэрбээр
мэдэгдээд, орон даяар тайван байхыг уриалав.
Таиландын улстөрийн намуудын тэргүүнүүд хуралдаж байсан Бангкокийн армийн клубыг нийслэлийн гарнизоны цэргүүд бүсэлжээ.
Хуралдаанд оролцож байсан генерал Прают Чан Оча "Зөвшилцөлд
хүрээгүй тул би төрийн эргэлт хийлээ” гэж мэдэгджээ. Үүний дараа
улстөрчдийг бүгдийг автобусанд ачиж, Явган цэргийн нэгдүгээр хорооны
казармад аваачсан аж.
Түүнчлэн хугацаагүй эсэргүүцэл зарласан иргэдийг хөөн тараах даалгаврыг цэргүүдэд өгчээ.
Одоогоор тус улсын бүх телевизүүдээр зөвхөн эх оронч агуулга бүхий
цэргийн хөгжим эгшиглэж буй бөгөөд цаг тутамд армийн мэдэгдлийг дамжуулж
байгаа аж.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2747
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих