Олон улсын "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр- Хүүхдийн баяр"-ын нээлтийн үйл ажиллагаа Залуус талбайд боллоо. Нээлтийн үйл ажиллагаа Ерөнхий боловсролын сургууль болон Цэцэрлэгийн хүүхэд багачуудын баярын жагсаалаар
эхлэв.
Сумын Хүүхдийн элч, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Баатарцогт, сумын Хүүхдийн зөвлөлийн дарга бөгөөд Засаг дарга Х.Хүрэлчулуун, Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ш.Батжав нар баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Хуран цугларсан хүндэт эцэг эхчүүддээ зориулан Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, Цэцэрлэгийн бяцхан үрс бэлтгэсэн урлагийн номероо толилуулж бэлэг барьсан юм.
Мөн "Кangaroo" олон улсын математикийн тэмцээнд амжилт үзүүлсэн сурагчдын шагналыг гардуулав.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27482
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих