Олон улсын нүдний эмч нарын "Орбис" нисдэг эмнэлэг ирэх долоодугаар
сард манай улсад ирнэ. ЭМЯ-ны урилгаар "Вирту Фаундэйшн" ТББ-ын шугамаар
нүдний мэс заслын баг Монголд зургаа дахь удаагаа ирэх гэж буй нь энэ
юм.
Онгоцтой эмнэлэгт орон орны шилдэг мэргэжилтнүүд ажилладаг. Орбис
нүдний нарийн мэргэжлийн багаж хэрэгсэл, эмчилгээ болон сургалтын тоног
төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон байдаг.
Тэд Монголд 14 хоног ажиллах бөгөөд тус эмнэлэгт үзүүлэх хүнд эмгэгтэй хүмүүсийг манай эмч нар урьдчилан бэлтгэж байна.
ХӨДӨЛМӨР
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих