
Тус аймагт 1990 оноос өмнө баригдсан таван давхар 62 орон сууцны барилга бий. СӨХ болон оршин суугчдаас ирүүлсэн саналыг үндэслэн эхний ээлжинд дээврийг нь засварлах шаардлагатай барилгуудыг эрэмбэлэн 2016 оноос засварлаж эхэлжээ. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр жил бүр 5-7 орон сууцны дээвэр засварлахаар төлөвлөснөөс энэ жил таван барилгын дээврийг засварлах юм байна.
Дээвэр нь барилгыг байгалийн гадны үйлчлэлээс хамгаалах, дуу, дулаан тусгаарлах, барилгын дотоод дулааныг алдахгүй байх гол үүрэгтэй. Тийм ч учир барилгын үндсэн бүтцийн угсралтын дараах чухал ажлын нэгд ордог.
Орон сууцны байруудыг эрэмбэлж, дээврийн засварыг хийж байгаа, өмнөх жилүүдэд ор нэр төдий явж ирсэн энэ ажлын чанар, ашиглалтын хугацаанд түлхүү анхаарч байгаа аж.
Д.Дэлгэрмаа

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27520
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих