Дорнод аймаг дахь Политехникийн коллежийг энэ хавар төгсөж буй оюутнуудын 30 гаруй хувь нь суралцаж байх хугацаандаа ажлын байртай болжээ. Тэдний дийлэнх нь суралцаж байх хугацаандаа дадлага хийсэн газартаа ажлын байраа олсон гэж ярьж байв.
Энэ хичээлийн жилд тус коллежийг арван мэргэжлээр 190 гаруй оюутан төгсөж байна. Төгсөгчид өнөөдөр мэргэжлийн үнэмлэх, дипломоо гардлаа.
Оюутнууд төгсөлтийн баярынхаа үеэр өөрсдийн хийсэн бага оврын техник тоног төхөөрөмж, оёж урласан бэлэн хувцас, ажлын хувцас зэргээр үзэсгэлэн гаргаж багш нар, эцэг эхчүүддээ бэлэг барьсан юм.
Политехникийн коллеж нь ирэх хичээлийн жилд суралцах элсэгчдээ одоогоор бүртгэж байна. Тус сургуулийг сонирхсон залуус суурь боловсрол бүхий элсэгчдэд бүрэн дунд боловсрол олгох авто машины засварчин, малын бага эмч, эрчимжсэн МАА-н фермер, хүлэмжийн АА-н фермер, оёдолчин, тогооч, үсчин зэрэг 11 төрлийн ангид элсэн орох боломжтой аж. Мөн чадамжид суурилсан сургалтаар мэргэжил олгох хүнд машин механизмын оператор, даралт сав, турбин, уур ус дамжуулах шугамын угсрагч, газрын тос олборлох давхаргын даралт тогтворжуулах оператор зэргээр суралцах боломжтойгоос гадна мэргэжлийн болон түүнээс дээш боловсрол бүхий элсэгчдэд техникийн боловсрол олгох зорилгоор үйлдвэрлэлийн техникч, аюулгүй ажиллагааны техникчдийг бэлтгэх юм. Түүнчлэн бүрэн дунд боловсрол бүхий элсэгчдэд техникийн боловсрол олгох үйлдвэрлэлийн техникч, цалин хөлсний нягтлан бодогч, малын бага эмч, зоо техникч мэргэжлээр элсэлт авна.

Д.Дэлгэрмаа
montsame.mnURL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27540
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих