Улаанбаатар /МОНЦАМЭ/. Филиппиний Манила хотод болж буй ФИБА 3х3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг шилдэг наймд шалгарлаа.
Нийт 40, эрэгтэй хорин баг оролцож буй энэ удаагийн тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтоо манай баг ОХУ-тай хийж, хожсоноор хэсгээсээ хоёроор гарч буй юм. Монголын шигшээ баг энэхүү тэмцээнд анх удаа оролцож буй бөгөөд түүхэн амжилт гаргаад байгаа нь энэ юм.
Эхний тоглолтоо Канадын багтай хийж, 15:21-ээр, хоёр дахь тоглолтоо Филиппиний багтай хийж 17:21-ээр, Бразилийн багийг 18.21-ээр хожоод байсан бөгөөд өчигдөр ОХУ-ын багийг 21:18-аар хожсоноор шилдэг наймд шалгараад байна.
Манай шигшээ баг өнөөдөр дэлхийн гурван удаагийн аварга Сербийн багтай Улаанбаатарын цагаар 12.50 цагт тоглоно. Шигшээ багийн бүрэлдэхүүнд Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр, Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, дасгалжуулагчаар С.Тулга ажиллаж байна.
Ж.Болор
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27544
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих