Энэ он гарсаар Улсын тэргүүний шилдэг таван сумыг шалгаруулах ажлыг зохион байгуулсан бөгөөд энэхүү сонгон шалгаруултад амжилттай оролцсон Дорнод аймгийн Дашбалбар сум Улсын тэргүүний жишиг сумаар тодроод байгаа билээ. Тэгвэл энэ баяраа нутгийн ард иргэдтэйгээ хуваалцахаар маргааш буюу 5-р сарын 25-ны өдөр тус сум Тэргүүний сум болсны баяраа тэмдэглэх гэж байгаа аж.
"Улсын тэргүүний загвар сум”-ын ёслолын үйл ажиллагаанд урлаг, спортын олон арга хэмжээ төлөвлөгдсөнөөс гадна Дорнодын л гэсэн тодотголтой бүх улстөрчдөд урилга илгээсэн гэнэ. Тухайлбал УИХ-ын гишүүн, БОНХ-ийн сайд С.Оюун, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Н.Номтойбаяр, М.Зоригт нар болон УИХ-ын экс гишүүд, тус сумын нутгийн зөвлөлийнхөн, нийгэм соёлын зүтгэлтнүүд очиж оролцох юм байна.
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих