Монгол улсын Засгийн газар, ХХААХҮЯам, НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сантай хамтран хэрэгжүүлж буй "Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн нээлт өнөөдөр буюу 06 дугаар сарын 22-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд боллоо.
Төслийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Батсайхан болон төсөл хэрэгжих сумдын Засаг дарга, холбогдох мэргэжилтнүүд, ГХБХБГазар, ХХҮГ, арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөллүүд тус тус оролцлоо.
Зах зээл ба бэлчээрийн удирлагын хөгжил төсөл нь 2021 оныг дуустал Хэрлэн, Халхгол, Хөлөнбуйр, Сэргэлэн сумдад хэрэгжих бөгөөд уг төслийн зорилго нь мал аж ахуйн түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид, малчид, фермерүүдийг жижиг дунд үйлдвэрүүдтэй холбон, нэмүү өртгийн сүлжээг бий болгох, зээлийн батлан даалтын үйлчилгээнд хамруулах замаар хөдөөгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих