Дорнод аймгийн Хэрлэн сумын 12 дугаар цэцэрлэг "Улсын тэргүүн”-ээр шалгарав. БСШУСЯ-наас тодорхой үзүүлэлт шалгуурын дагуу цэцэрлэгүүдийг амжилтаар нь эрэмбэлжээ. Тус цэцэрлэг 36 дахь жилдээ хүүхэд багачуудад сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа юм. Өнөөдрийн байдлаар 11 бүлэгт 40-өөд багштайгаар 500 орчим хүүхдийг хүлээн авч байна.
1982 онд хүүхдийн төлөө фондоор анх баригдаж, үүдээ нээсэн тус цэцэрлэгт 2012 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөл хийснээр ажиллаж, суралцах тухтай орчин бүрджээ.
Хамран сургалтыг жил бүр ахиулж, 85 хувьд хүргээд байгаа гэж 12-р цэцэрлэгийн эрхлэгч Г.Алтансувд ярив.
Дашрамд дуулгахад энэ жил нийслэлийн Баянгол дүүргийн 185 дугаар цэцэрлэг, Өвөрхангай аймгийн хоёрдугаар цэцэрлэг мөн шилдгийн эгнээнд багтжээ. Улсын тэргүүний цэцэрлэг, сургуулийн батламж нь таван жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Д.Дэлгэрмаа
montsame.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27616
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих