Аймгийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд боллоо. Уг хуралдаанд аймгийн удирдлагууд, агентлаг, хэлтсийн дарга нар оролцож, цаг үеийн мэдээлэл солилцон, Засаг даргын Тамгын газрын "Олон нийттэй харилцах алба”-аас энэ 7 хоногт зохион байгуулагдах ажлуудын талаар товч мэдээлэл өглөө. Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс баталсан удирдамжийн дагуу "Дорнод Нийтийн аж ахуй” ОНӨААТҮГ-аас хагас жилийн байдлаар зохион байгуулсан ажил, цаашид хийх ажил, үйлчилгээний талаар танилцуулав.
Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат шуурхай хуралдаанаар агентлаг, газар, хэлтсийн удирдлагуудад хандаж, ээлжийн амралтын хугацаанд ажил хариуцсан албан тушаалтныг тодорхой болгон, түр орлон гүйцэтгүүлж, аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргад мэдэгдэж, ээлжийн амралтаа авахыг үүрэг болголоо.
Мөн Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-Өлзий цаг үеийн мэдээлэлтэй холбогдуулан дараах үүрэг даалгаврыг өгөв. Үүнд:
- Аймгийн Засаг даргын 2018 оны А/77 дугаар захирамжаар батлагдсан хуваариар аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний хагас жилийн биелэлтийг энэ оны 06 дугаар сарын 25-ны дотор ирүүлэхээр батлагдсан бөгөөд хугацаа хоцроосон тайланг хүлээж авахгүй тул хугацаандаа ирүүлэхийг аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, газар, хэлтэс, сумдын дарга нарт,
- Аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, хэлтсийн дарга нар үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хороодын дарга нараар томилогдсон тул баяр наадмыг зохион байгуулах үйл ажиллагааны төсвийн хуваарийг боловсруулан батлуулж, санхүүжилтийг гаргуулахыг баяр наадмыг зохион байгуулах салбар хороодын дарга нарт тус тус үүрэг болгов.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27634
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих