Дорнод аймаг, Канад улсын МЕРИТ төсөлтэй 2022 он хүртэл байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу Төрийн байгууллагуудын менежментийг сайжруулах замаар нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжиж буй МЕРИТ төслийн захирал Женнефер Адамс, дэд захирал Ш.Оюунтуяа нар төслийн хэрэгжилтийн явц, үр дүнтэй танилцахаар Дорнод аймагт ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр буюу 06 дугаар сарын 26-ны өдөр аймгийн Засаг даргын хурлын танхимд уулзалт зохион байгуулж, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат болон ЗДТГ-ын холбогдох хэлтсийн удирдлагууд оролцон, МЕРИТ төслийн хүрээнд хэрэгжиж буй олон талт арга хэмжээний талаар танилцууллаа. Түүнчлэн МЕРИТ төслөөс зохион байгуулагдсан сургалт, үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл солилцох зорилгоор Дорнод аймаг дахь Политехник коллеж, Дорнод Их сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, холбогдох албаны хүмүүстэй ажил хэргийн уулзалтыг зохион байгуулав.
Мөн маргааш буюу 06 дугаар сарын 27-ны өдөр Төрийн бус байгууллагуудын дунд зохион байгуулах "Хариуцлагатай уул уурхай” сэдэвт хэлэлцүүлэгт МЕРИТ төслийн удирдлагууд оролцож, санал бодлоо солилцох юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27642
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих