Өчигдөр буюу 6 дугаар сарын 25-ны 22 цагийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын нутагт газар хөдлөлт боллоо. Тодруулбал, Баяндун сумын төвөөс хойд зүгт 45 км-т орших 1 дүгээр багийн нутаг "Шивэрийн-Ам” гэдэг газар 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон гэж тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дорнод аймгийн Онцгой байдлын газар тус сумын 1 дүгээр багийн Засаг даргаас газар хөдлөлт мэдрэгдсэн эсэхийг тодруулахад "”Шивэрийн-Ам” гэх газар 6 айл өрх нутагладаг, малчдад газар хөдлөлтийг чичирхийлэл мэдрэгдээгүй, ямар нэг хохирол учраагүй гэж мэдээлжээ.
Сонирхуулахад, Газар хөдлөлтийн рихтерийн шатлалаар 2.5-аас 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт хүнд бага зэрэг мэдрэгдэнэ, яльгүй гэмтэл үүсэж болно гэсэн байдаг.
Д.Дэлгэрмаа
montsame.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27643
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих