Дорнод аймагт Халх, буриад, барга, үзэмчин ястан эх орныхоо зүүн хязгаарт эзний ёсоор аж төрсөөр ирсэн. Буриад зон "Алтаргана”, баргачууд "Баргажин”, үзэмчин ястан "Алтан дөрөө” наадмыг 2-4 жилийн хугацаатай тус тус зохион байгуулдаг. Манлай ван Дамдинсүрэнгийнхээ баатарлаг үйлс гавъяагаар бахархдаг барга ястан өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн ёс заншил, өв соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх түгээн дэлгэрүүлэх зорилгоор анх 2007 онд Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд
зохион байгуулсан бөгөөд удаах наадмыг 2011 онд Гурванзагал суманд, гутгаар
наадмыг 2015 онд ОХУ-ын Буриад улсын Улаан-Үдэ хот болон Баргажин, Курумкан
аймгуудад зохион байгуулсан юм. Энэ үеэр уг наадмыг 3 жилд нэг удаа зохион
байгуулахаар тогтжээ.
Энэ удаагийн "БАРГАЖИН" наадам 2018.08.04-05-ны өдрүүдэд Чойбалсан хотноо зохион байгуулагдахаар болжээ. Та бүхэн доорхи наадмын хөтөлбөртэй танилцана уу.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27667
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
Сэтгэгдэл бичих