Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Бүсийн оношлогоо эмчилгээний төв, "Их тал” ресторон хамтран 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр "ANNA HOME” хүүхдийн асрамж, халамжийн төвийн хүүхдүүдийг хамруулан анхан шатны үзлэг шинжилгээг хийж, сургалт, мэдээллийг амжилттай зохион байгууллаа.
Тус газрын мэргэжилтнүүд амьдрах ухааны чадвар олгох модулиас "Өөртөө итгэх итгэл”, "Харилцаа”, "Шийдвэр гаргах” болон "Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх”, "Цахим гэмт хэрэг” гэсэн сэдвүүдээр мэдээлэл өгч, оролцооны аргаар дасгал ажиллуулан хөгжөөнт тоглоом тоглуулж, хүүхдийн хөгжил, хамгааллыг хангаж ажиллалаа.
Мөн "Их тал” рестораны ахлах тогооч Б.Уранчимэг, С.Мөнхбаяр нар хүүхдүүдийн амьдрах ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор гар доорх материал ашиглан хоол хийх аргачлалыг зааж, үдийн амтат зоогийг хамтран хийлээ.
Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эмч н.Дэлгэрмаа, Хүүхдийн тасгийн эмч н.Гантуяа нар хүүхдүүдэд анхан шатны үзлэг, шинжилгээ хийлээ.
Бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан Бүсийн оношлогоо эмчилгээний төв, "Их тал” рестораны хамт олонд ТАЛАРХАЛ илэрхийлж, нийт хүүхдүүддээ сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсье!
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих