Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Дорнод аймаг байгуулагдсаны 87 жилийн ойн баяр наадмын Хурдан морины уралдаан Хязаалан, Шүдлэн насны морьдын уралдаанаар эхэллээ.
Хязаалан насны морьдын уралдаанд 82 хурдан шандаст хүлэг тоосоо өргөснөөс Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн ягаан халзан түрүү магнайд хурдлан, тод магнай, торгон жолоо өргүүлсэн бол аман хүзүүнд Дорнод аймгийн Гурванзагал сумын уяач Б.Булгантамирын хүрэн, айргийн гуравт Дорнод аймгийн Хэрлэн сумын уяач Б.Батсайханы бор, айргийн дөрөвт Дорнод аймгийн Булган сумын уяач С.Шинэбаярын бор, айргийн тавд Дорнод Баянтүмэн сумын уяач Ж.Санчирдоржийн хүрэн хязаалан тус тус хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баясгалаа.
Мөн Шүдлэн насны морьдын уралдаанд 78 хурдан буян тоосоо өргөснөөс Дорнод аймгийн Хэрлэн сумын уяач Б.Батсайханы цавьдар түрүү магнайд хурдлан, тод магнай, торгон жолоо өргүүлсэн бол аман хүзүүнд Улаанбаатар хотын уяач Б.Баттулгын хонгор халзан, айргийн гуравт Дорнод аймгийн Баянтүмэн сумын уяач М.Отгонбаярын улаан, айргийн дөрөвт Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уяач Ө.Батсайханы хонгор, айргийн тавд Дорнод аймгийн Булган сумын уяач Б.Батхишигийн хүрэн халзан шүдлэн тус тус хурдаллаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих