Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга асан Д.Амарсайхан энэ сарын 13-ны өдөр Цагдан хорих 461-р ангид нас барсан билээ. Түүний нас барсан хэрэгт Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс шалгаж эхэлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95-р зүйл буюу бусдыг амиа хорлоход хүргэсэн гэх заалтаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлд эд хөрөнгө, албан тушаалын болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа болон өөр бусад хүмүүстэй харгис хэрцгий харьцсан буюу нэр төр, алдар хүнийг байнга гутаан доромжилсны улмаас хохирогч амиа хорлосон бол таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж заасан байдагт аж. Тэгэхээр түүнийг амиа хорлосон хэмээн үзэж шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Түүнчлэн хэд хэдэн хүнийг түүнийг амиа хорлоход нь нөлөөлсөн байж болзошгүй хэмээн үзэж шалгаж эхэлжээ.
Харин Д.Амарсайхан агсны өмгөөлөгч Р.Пүрэвлхам үүнийг эсэргүүцэж "төрийн хамгаалалтад байсан хүнд амиа хорлосон гэсэн зүйл заалтаар хэрэг үүсгэсэн нь байж боломгүй асуудал" гэдгийг онцолж байгаа юм.
new
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих