Монгол Улсын хэмжээнд 2018 онд нийт 8.1 сая баррель буюу 1.1 сая тонн газрын тос олборлож, экспортлохоор төлөвлөжээ.
Монгол Улсын Их Хурлаар "2018 оны Төсвийн тухай хууль”-ийг хэлэлцэн газрын тосны орлогоос улсын төсөвт 223.45 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр баталсан. 2018 оны зургаадугаар сарын 26-ны байдлаар нийт 94.3 тэрбум төгрөг төвлөрүүлсэн буюу төсвийн орлогын гүйцэтгэл 42.2 хувьтай байна.
Газрын тос олборлож, экспортлохоос гадна боловсруулах үйлдвэр барих асуудал олон жил яригдсан.
Тэгвэл Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлж, дэд бүтцийн барилгын ажлын суурийг өнгөрсөн сарын 22-нд тавьсан билээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих