Тулгар төр байгуулагдсаны 2227, Их монгол улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97, Дорнод аймаг байгуулагдсаны 87 жилийн ойн баяр наадмын хамгаалалтанд Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, хэв журам, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамгаалалтад нийт 178 алба хаагч томилогдон ажиллаж, хурдан морь уралдаалганы аюулгүй байдлыг хангаж, наадамчин олныг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг гүйцэтгэн ажиллаа.
Мөн Дорнод аймгийн 87 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хаалтын "Үдшийн цэнгүүн"-ий арга хэмжээ Хэрлэн сумын 2 дугаар баг "Төв цэнгэлдэх хүрээлэн”-д 21.00-00.30 цагийн хооронд зохион байгуулагдах үеийн хамгаалалтад нийт 68 алба хаагч, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам сахиулах чиглэлээр явган эргүүлд 7 чиглэлд 14 алба хаагч, авто хөдөлгөөнт эргүүлд 6 чиглэлд 12 алба хаагч, Хэрлэн сумын 10 багийн нутаг дэвсгэрт 14 чиглэлд 42 алба хаагч 4 авто машин эргүүлд гарч ажилласан байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27736
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих