Ардын хувьсгалын 97 жилийн ой, Дорнод аймаг байгуулагдсаны 87 жилийн ойн баяр наадмын өдрүүд буюу 07 дугаар сарын 09-15-ны өдрүүдэд Дорнод аймгийн хэмжээнд 1621 иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүртсэн бөгөөд эдгээрийн 45% БОЭТ-ийн хүлээн авах тасгаар үйлчлүүлсэн бол 55% нь Сум дундын эмнэлэг, сумын болон өрхийн эрүүл мэндийн төвүүдээр үйлчлүүлсэн байна.
Мөн баярын өдрүүдэд нийт 404 дуудлага хүлээн авч, БОЭТ-ийн эмчилгээний тасгуудад шилжүүлж ажилласан ба хүлээн авсан нийт дуудлагыг ангилвал:
76,2% насанд хүрэгчид
23,7% хүүхэд
Түүнчлэн Осол гэмтлийн нийт 36 тохиолдол бүртгэгдсэн ба үүний 47% буюу 17 тохиолдол Бүсийн оношилгоо эмчилгээний төвд бүртгэгджээ.
Наадмын талбайд нийт 6 их эмч 8 мэргэжилтэн батлагдсан хувиарийн дагуу ажиллаж, 49 иргэнд үйлчилсэн байна.
Үүнд:
Артeрийн даралт ихдэлт оношоор-32
Шарханд боолт -2 тохиолдол
Нүдний тусламж үйлчилгээ-1
Таталт өгсөн 1 хүүхдэд тусламж үзүүлж БОЭТ-д тус тус шилжүүлж ажилласан байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих