Дорнод аймгийн Халхгол сум, хөрш зэргэлдээ Сүхбаатар аймгийн зарим сумдад үер бууж, зам даваа эвдэрч, гол усны түвшин нэмэгдсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс өнөөдөр буюу 07 дугаар сарын 18-ны өдөр хуралдлаа.
Одоо үүсээд байгаа болон цаашид үүсч болзошгүй нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комиссын орлогч дарга бөгөөд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат Онцгой комиссын гишүүд, сумдын Засаг дарга нар, холбогдох мэргэжлийн байгууллагын удирдлагуудад эвдэрсэн замд тэмдэг, тэмдэглэгээ байршуулах, яаралтай засварлах, иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тухай бүрт хүргэж, байгалийн давагдашгүй хүчин зүйл болох үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг тус тус үүрэг болголоо.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих