Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Энх-Отгон болон тус хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд өнөөдөр 07 дугаар сарын 18-ны өдөр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт ажиллалаа.
Намрын эхэн сар хаяанд ирсэн энэ өдрүүдэд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хадлан тэжээлийг зүй зохистой бэлтгэх, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор малын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, ургац хураалтын үе эхэлж байгаатай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 08 дугаар сарын 05-10-ны өдрүүдэд Дорнод аймагт зохион байгуулах "Хүнсний ногоо”, "Жимс жимсгэнэ” хөтөлбөрийн улсын үзүүлэх сургуулийн бэлтгэл ажлын талаар тус тус санал бодлоо солилцон, эдгээр цаг үеийн холбоотой асуудлуудаар аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат хугацаатай үүрэг даалгавар өглөө.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих