Аавын хүслийг гүйцээх ах дүү хоёр
Алаг асрын өмнө хүчийг үзэн шуугиулахад
Суутай наадмын дэвжээг дүүргэж явсан аавын
Сул асгарах нулимс дээлэн энгэр тушаа
Тахимаа өгсөн дүүгийн сэтгэл дүүрээд өег
Тааж мэдсэн наадмчидын ёндоо дүүрээд өег
Талын хотын наадам хүндлэл дүүрээд өег
Талцах маргаан үгүй цолондоо дүүрээд өег өө, чи дүүрэн заанаа
Ааль ялдам бүсгүйн алаг нүдний харц
Алдуурч нэг , бахдаж нэг байх үес
Ардын дууны нугалаа шиг уран маяг мэхээр
Аатай наадмын дэвжээг дүүргэж нэг өндөлзүүлсэн, чи дүүрэн заанаа
Дүүрэн төрсөн заяандаа ухаан тэлж мэхийгээд
Дугуй дэвжээнд өрж, чичигнүүлэн ялахад
Баян хайрхан уул нь тосон байж өндөлздөг
Улзын уран гол нь дүүрэн байж халгинаа , чи дүүрэн заанаа
Өндөрхөн оройтой малгайтай өлчир буриад зоной
Өнгө толонг дүүргэсэн булиахан дүүрэн заанаа
Өлгийдөх дүүгээ дуудан хорвоог дүүргэн дэвсэн
Өргөн Ононгийн давтагдамгүй хүчтэн үнэнд дүүрсэн, чи дүүрэн заанаа. . .
Ч.Цолмон
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27782
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих