
- Өглөө бүр 15 минутыг тухайн өдөр хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргахад зарцуул – Өглөөд амждаггүй бол өмнөх орой нь юу хийхээ төлөвлө. Тэгвэл та ажлаа тайван хийх бөгөөд бүхнийг хийх гэж сандрахгүй болно.
- Үг нисэн одож, цаас үлддэг – Тиймээс хийх ёстой зүйлс болгон толгойдоо орсон шинэ санаа бүрээ цаасан дээр тэмдэглэ. Бичиж тэмдэглэх нь хийж гүйцэтгэхийн хагас гэдгийг бүү март.
- Цаг үргэлж алхам алхмаар урагшил – Нэн түрүүнд хийх зүйлсээ тодорхойлон амьдралдаа хэрэгжүүл.
- Төлөвлөгөө, хийх ажлаа тодорхой цагт үргэлж хардаг зуршилтай бол – Таны хийх зүйлс өөрчлөгдөж болно. Ингэснээр үнэт цагаа дэмий зүйлд зарцуулахаас зайлсхийнэ.
- Байнга өдрийн тэмдэглэл хөтлө – Хийх ёстой зүйлээ тэмдэглээд тухайн өдөртөө хэрэгжүүлсэн зүйлийнхээ ард тэмдэг тавь.
- Ажлынхаа газарт буй анхаарал сарниулах зүйлээс хол бай – Ширээ тань цонхны дэргэд байрласанаас болоод өдөр бүр цагдаа, жолооч нарын хоорондох маргааныг харж цагаа хэрэггүй зүйлд үрнэ. Эсвэл хэрэгтэй хэрэггүй зүйл ярьж таныг үймүүлдэг, ажилдаа анхаарлаа хандуулахад тань саад болдог ажлын найздаа анхааруулж, үгэнд тань орохгүй бол байраа соль. Мөн ширээн дээрх ажилтай тань холбоогүй зүйлийг ав.
- Өнөөдөр яавал би зорилгодоо илүү хурдан хүрэх вэ? – Үүнийг өдөрт 10 удаа өөрөөсөө асуу.
- Нэг дор хэд хэдэн зүйлийг амжуулдаг хүнийг дуурайх гэж оролдсоны хэрэггүй – Нэг зүйлд анхаарлаа хандуулж, түүнийгээ дуусга.
- Өөрийнхөө гаргасан шийдвэрт итгэлтэй бай – Өөрийнхөө аргаар тухайн ажлаа илүү богино хугацаанд дуусгаж чадна гэж итгэж байвал хэрэгжүүл. Бусдын зөвлөгөөг дагах гэж цаг алдах хэрэггүй.
- Ажилтай холбоотой өдөр тутмын төлөвлөгөө гаргадаг шигээ долоо хоногийн төлөвлөгөө зохио.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2780
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих