Дорнод аймгийн Баяндун сумын нутгаас арслан зааны соёо олдсон байна. Алтны уурхайгаас иргэн Б.Одбаяр олжээ. Ховд аймгийн Мянгад сумын иргэн Б.Одбаяр Дорнод аймгийн Баяндун сумын уурхайд ажиллаж байхдаа Тэрбээр тус олдворыг олсон даруйдаа хүмүүст мэдэгдэхгүй хэсэг хугацаанд хадгалсан бололтой. Монголын архитекторуудын эвлэлийн Дорнод аймгийн салбарын тэргүүн Х.Одмандахад холбогдох байгууллагад нь өгч үзмэр болгохыг зөвлөжээ. Үүний дагуу энэ сарын эхээр арслан зааны соёог Палеонтологийн хүрээлэнд хүлээлгэж өгсөн байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих