Дэлхийн бүхий л улс, гүрэн хятадын жуулчдыг татах сонирхолтой байгаа талаар гадаадын зарим хэрэгслээр цацагдах болсон. Энэ ч утгаараа манай улс ч урд хөршийнхөө зарим жуулчдын анхаарлыг татаж эх орноо сурталчилж байгаа.
Өнгөрсөн долдугаар сарын 24-27 өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй жуулчид Дорнод аймагт иржээ. Тэдгээр жуулчдыг тус аймгийн ЗДТГ, БОАЖГ-ын албан хаагчид Дорнод, Хэнтий аймгуудаар аялуулсан байна. Ингэхдээ дорнод аймагт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнесийн болон ТББ-уудад мэдэгдээгүй гэнэ.
Угтаа бол орон нутгийн удирдлагууд иргэд, албан байгууллага, аж ахуй нэгжээ аль болох ажилаар нь хангаж өгөх, байнгын орлоготой байхад нь анхаарч ажиллах ёстой баймаар юм. Гэтэл тус аймгийн удирдлагууд төрийн албан хаагч нараар хятадуудын зохиосон маршрутын дагуу ийнхүү хөтөч хийлгэж байгаа нь тус аймагт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн болон албан байгууллагуудад төдийлөн таалагдаагүй нь лавтай.
Тиймээс тус Дорнод аймгийн аялал жуулчлалын нэгдлээс аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнд хандаж, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх бодлогын хүрээнд аж ахуй нэгж, иргэдийнхээ хийж чадах ажлыг булаан авч гүйтэтгэхгүй байхыг хүсчээ. Тэдний үзэж байгаараар "Засаг даргын энэхүү үйлдэл нь иргэдийнхээ ажлын байрыг булааж байгаагаас ялгаагүй үйлдэл" гэлээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих