ЭХЭМҮТ-ийн Сэхээн амьдруулах,
эрчимт эмчилгээний тасагт эцэг, эхийн анхааралгүйгээс эрүүл мэндээрээ
хохирсон хүүхдүүд олноор ирэх болжээ.
Тус тасагт өнгөрсөн баасан гаригт гэрийнхээ хөргөгчинд байсан цууны
хүчил (уксус) балгасан 11 настай охин ирсэн байна. Тархины саажилттай
охин ээжийнхээ гэрээс гарсан хойно цууны хүчил уусан аж. Охины улаан
хоолой цоорсон бөгөөд амьсгалын аппараттай, үхэл амьдралын заагт байна
гэж эмч нь хэлэв.
Мөн 13-14 насны гурван хүүхэд уналт таталтын эсрэг эм олноор ууж хордон,
эмнэлэгт хүргэгдэн иржээ. Гурван настай хүү бензин уусан, хоёр настай
хүүхэд 10 ширхэг аспирин уусан, ээжийнхээ хэрэглэдэг тураах бэлдмэлээс
уусан дөрвөн настай хүүхэд мөн тус эмнэлэгт яаралтай хүргэгдэн ирсэн
байна.
ЭХЭМҮТ-ийн Хоол боловсруулах эрхтэний эмгэг судлалын тасаг 23 ортой ч,
31 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Томчуудын анхаарал боломжгүйгээс төрөл
бүрийн эм, хорт бодис уусан хүүхдүүд эмнэлэгт ирэх тохиолдол ихсэх
хандлагатай байгаад эмч нар сэтгэл зовинож байна.
Уудаг эм бэлдмэл, химийн хортой бодисыг бага насны хүүхдийн гар хүрэхгүй
газарт хадгалахыг хүүхдийн эмч нар дахин дахин сануулав. Эрүүл саруул
төрсөн хүүхдээ өөрийн анхааралгүй хайнгаас насан туршийн эмгэг өвчтэй
болговол харамсалтай.
Хүүхдэл эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй хийдэг. Гэвч
эцэг, эхийн анхаарал болгоомжгүйгээс үүдэлтэй энэ мэт тохиолдолд томчууд
эмчилгээний мөнгийг нь төлөх журамтайг энэ дашрамд дуулгах нь зүйтэй.
gogo.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих