Би өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун уйдаж, ганцаардах завгүй маш их ажилтай байдаг байв. Заримдаа ганцаараа байж, өөрийн дуртай зүйлийг хийж өөртөө цаг гаргах нь таалагддаг байлаа. Зарим хүмүүс ч бас надтай ижил бодолтой байдаг байх. Энэ хорвоод биднийг стрессдүүлж, ядраах зүйл мундахгүй олон байна. Хүмүүс хэдий болж өнгөрсөн бүхэнд сэтгэл хямрахгүй байхыг хичээх ч тэр бүр энэ нь бүтэлтэй болдоггүй. Тэгвэл өөрийгөө сэтгэлээр унагалгүй бэрхшээлтэй хэрхэн тэмцэх вэ?
1. Өөрийн гэсэн "амрах хэсэг"-тэй бол
Хүн бүрт зөвхөн өөрт нь зориулсан хэсэг байх хэрэгтэй байдаг. Та өөртөө зориулан хаа нэгтээ амарч тайвширч болох газартай болоорой. Боломжтой бол өөрийн гэртээ ийм хэсэг гаргаж, өөрийн сэтгэлд нийцэхүйц болгон тохижуулах хэрэгтэй. Тэндээ суугаад ном унших, юм оёх гээд дуртай зүйлсээ хийж болох юм. Энэ нь танд үнэхээр тайвшралыг өгөх болно.
2. "Үгүй" гэж хэлж сурах хэрэгтэй
Заримдаа та бусдад туслах гэсэн сэтгэлээсээ эсвэл бусдын гуйлтад "үгүй" гэж хэлж чаддагүйгээсээ болж стрессдэж байна уу. Тэгвэл энэ нөхцөл байдлыг өөрлөхийн тулд үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Хүн нэг нэгдээ туслах сайхан боловч хүн бүхнийг бодож өөрийгөө хүнд байдалд оруулах шаардлагагүй юм. Тиймээс чадахгүй зүйлдээ "үгүй" гэж санаа зоволгүй хэлж байгаарай.
3. Өөрийгөө унтраа
Интернет ухаж, фейсбүүкээр аялахгүй байна гэдэг одоо үед тун амаргүй болсон. Өдөр бүр интернетээ унтраагаад ядаж 10-15 минут өөрийгөө дижитал ертөнцөөс тусгаарлаарай.
4. Цагаа төлөвлө
Өдөр тутмын ажил амжуулах цагаа төлөвлөж байгаарай. Хэрвээ төлөвлөсөн ажлуудаа цагаас нь өмнө амжуулж чадвал өөртөө цаг зарцуулах боломжтой гэсэн үг юм. Ингэснээр та хэрэггүй зүйлд хайран цагаа хэрхэн зарцуулж байснаа анзаарах болно.
5. Дасгал тогтмол хий
Спортоор хичээллэж, галбиртаа анхаарч байгаарай. Сэтгэл санаа хэцүү үед өөртөө хийхэд хялбар дасгалыг сонгон хийх нь сэтгэл санаанд эерэгээр нөлөөлдөг
6. Архи дарснаас хол бай
Хүн бүрт найз нөхөдтэйгөө уулзах цаг хэрэгтэй байдаг ч энэ бүрт архи дарсны төрлийн зүйл хэрэглэж, үдэшлэг цэнгүүн хэсэх хэрэггүй юм. Спиртны төрлийн ундаа ойр ойрхон хэрэглэх нь сэтгэл санааг дээрдүүлэхийн оронд харин ч илүү сэтгэл гутралд автуулдаг байна. Заримдаа найзуудтайгаа цэвэр агаарт гарч, эсвэл гэртээ хоол хийж, кино үзэн цагийг өнгөрүүлэх сайхан шүү дээ.
Эх сурвалж http://www.info.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27856
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих